Friday, March 14, 2014

Сэтгэл судлалын судалгааны аргууд

Сэтгэл судлалын судалгааны аргуудыг судалсанаараа тухайн хүмүүсийн ерөнхий төлөв байдлыг урьчилан судлан таних, орчноосоо мэдээлэл цуглуулахад ихээхэн чухал ач холбогдолтой юм. Судалгааны аргууд нь өөр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд тэдгээр нь цөм хүний ухамсар, мөн чанарыг судалахад оршино. Нэг арга нь дангаараа хэрэглэгдэхгүй хосолмол байдлаар хэрэглэгддэгээрээ онцлог бөгөөд аргаа орчин нөхцөлдөө зохицуулан өөрчлөн хувиргаж болох талтай. Ер нь сэтгэл судлалын судалгааны аргууд нь үнэ цэнэтэй мэдээлэл, шаардагдах үр дүнг олж авахын тулд сонгон ашигладаг найдвартай, батлагдаж нотлогдсон судалгааны арга барил ба хэрэгслийн цогцоос бүрддэг.

Судалгааг явуулахад сэтгэл судлаачид янз бүрийн орчинд тодорхой янз бүрийн дарааллаар мэдээллээ цуглуулдаг. Ингэж ажиллахдаа тухайн судлах гэж байгаа объектийн ерөнхий төлөвийг урьдчилсан байдлаар тодорхойлсон байх шаардлагатай. Нэг хүнд тохирсон арга нөгөө хүнд нь бас тохирно гэсэн үг биш юм. Тийм учраас сэтгэл судлалын судалгааны аргууд нь бусад шинжлэх ухааны аргуудыг хослуулан авч ашигладаг байна.
Сэтгэл судлалын шинжлэх ухааны аргууд нь оюун ухаан ба зан үйлийн харилцаа холбоог тогтоох, тодорхой мэдээллийг цуглуулдаг. Сэтгэл судлалын судалгаа нь дараах алхамуудыг багтаасан байдаг.
1. Асуудлыг шинжлэх – судлаач хүн шийдэх асуудлаа тодорхойлохдоо судлах асуудлынхаа хүрээг нарийсгаж, тодорхой болгож болгоомжтой хандах хэрэгтэй.
2. Таамаглалаа тодорхойлох – Зан үйлийг тодорхойлох тулгуур хүчин зүйлсийг тооцож үзэхийн тулд таамаглал дэвшүүлж онол гаргадаг. Онол нь урьдчилан таамаглах баримт мэдээг тайлбарлах үзэл санааны уялдаа холбоо бүхий нэгдэл юм. Онол нь өөрийн тодорхой байдлыг шалгах таамаглалтай холбоотой.
3. Баримт цуглуулах – судлаачид маань таамаглалыг батлах буюу үгүйсгэх мэдээ баримтыг бүрдүүлэхийн тулд олон аргуудыг ашигладаг. Өөрийн судалгааг тоон тал руу чиглүүлэх эсвэл хувьд шилжүүлэх гэх зэрэгтээ анализ хийдэг.
4. Дүгнэлт хийх – судлаачид олж тогтоосон зүйлээ тайлбарлах ёстой. Мэдээ баримтанд анализ хийсний дараа тогтоосон зүйлээ адил төстэй асуудлуудыг судалсан бусад судалгааны дүнтэй харьцуулдаг.
5. Онолыг батлах, эсвэл сайжруулах – судалгааны үр дүнд тулгуурлан таамаглал батлагдаж магадгүй. Хэрвээ таамаглалтай нийцэхгүй бол түүнийг дахиж нягтлах хэрэгтэй болно.
Эдгээр судалгааны алхамууд нь судлаач хүнд ихээхэн хэрэгтэй бөгөөд тухайн сэдэв болон объектийн байдалд эцэсийн дүн шинжилгээ хийхэд зайлшгүй шаардлагатай юм.
Сэтгэл судлалын судалгаа нь математчлагдаж, техникжиж байгаа ба судалгааны мэдээлэл цуглуулах, уламжлалт ба орчин үеийн аргууд нилээд зонхилж байна. ХХ зуунд математик загварчлалын тооцоо хүрээгээ тэлж байна. Судалгааны ерөнхий аргуудаас жишээ нь, ажиглалт энэ нь гаднаас дотроос гэсэн хоёр талтай. Дотроос нь чөлөөт, стандарт, оролцооны, дам, г.м харин асуулга нь, аман, бичгийн, чөлөөт, стандарт, тестийн байна. Тест нь тест асуулга, тест даалгавар, буулгах тест, туршилт-ердийн, лабораторийн, загварчлал нь математик, логик, техник, кибернитик г.м.
Судалгаа хийхдээ тавигдах нэг шаардлага нь, судлаач тухайн зүйлээ хэн нэгэн хүний яриа, судалгааны тоон баримт факт зэргээс харахаас гадна мөн өөрийн мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөн, хүртэхүйн тусламжтайгаар тал талаас нь, харьцуулан судлах шаардлагатай байдаг яг ийм үед гэхэд, жишээ нь, ажиглалтын аргыг ашигладаг. Чөлөөт ажиглалт бол судлаач судалгааны обьект, судалгааны шинж чанар, арга барилаа өөрчлөх боломжтой. Стандарт ажиглалт нь болохоор, эхлээд яаж ажиглалтыг хийхэв, гэдгийг нарийн тооцох ёстой. Оролцоот ажиглалт нь, судлаач хүмүүсийн дунд орж адилхан ажиллахыг хэлнэ. Дам ажиглалт нь, өөр хүмүүстэй хамтрах ба тэдгээрээр дамжуулан ажиглалт явуулахыг хэлнэ. Сэтгэл судлалд өөрийн гэсэн нэр томъёо ойлголтууд бий гэдгийг анхаарах хэрэгтэй.
Түүнчлэн аман асуулгыг /Энэ нь хүмүүсийн тухай мэдээллийг цуглуулдаг, зохион байгуулалттай тодорхой асуултанд хариулт авна. Энэ нь дотроо хэд хэдэн төрөл байдаг. Аман,Бичгийн,Чөлөөт, Стандарт гэж хуваан авч үздэг/ хүмүүсийн зан үйл, хариу үйлдэл, биеэ авч явах байдлыг ажиглах зорилгоор хэрэглэнэ. Сорил тест нь сэтгэцийн оношлогооны тусгай бие даасан нэг арга ба түүний тусламжтайгаар үзэгдлийн тоо, чанарын тодорхойлолт гаргах боломжтой. Мөн үүний тусламжтай янз бүрийн хүмүүсийн сэтгэл зүйн онцлогуудыг хооронд нь харьцуулах, ялгаатай талуудыг нь тусгайлан судлах, жижиг зүйлүүдийг олж тогтоон зэрэглэх г.м. Сорилыг даалгавар сорил, асуулга сорил, буулгах сорил, гэж 3 хуваана. Сорил даалгавар нь, хүмүүсийн зан үйл, сэтгэл зүйн онцлогийг хийж гүйцэтгэсэн ажлын, үйлдлийн үр дүнг үндэслэн тодорхойлоход хэрэглэнэ. Асуулга сорил ньнайдвартай чанарын асуултуудыг бэлтгэн хариултаа үндэслэн оролцогчдын сэтгэцийн шинж онцлогийн талаар дүгнэлт хийхийг хэлж байна.
Буулгах сорил нь, хүмүүсийн дүрслэн бодохуйн шинжтэй, тодорхойгүй байдалд татан оруулж, санаандгүй ухамсаргүй байдлаар тухайн нөхцөл байдалд үнэлгээ өгөх, тайлбарлах, учрыг нь олох байдал үүсгэх г.м-р хэрэглэнэ. Туршилтыг ердийн болон лабораторийн гэж хоёр хуваана. Эдгээр нь хүний зан үйл, сэтгэл зүйг бодит байдалд илүү ойртуулах байдлаар эсвэл бодит нөхцлийг өөрчлөх замаар судалдгаараа онцлогтой юм. Энэ нь тодорхой тохиолдлын судалгааг хувь хүний амьдралын давтагдашгүй онцлогийг судлахад хэрэглэдэг. Мэдээллээ нэгтгэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй.
Эдгээр анхдагч мэдээлэл цуглууах аргууд нь бие биетэйгээ хосолсон байдалтайгаар хэрэглэх нь тохиромжтой бөгөөд энэ нь тухайн объектийн байдлыг урьдчилан таамаглахад тустай.
Социометрийн гэдэг нь бүлгийн гишүүдийн хоорондын харилцан бие биесэд таатай ба таагүй хандах байдлыг оношлоход нийгмийн сэтгэл судлалд хэрэглэгддэг арга. Тус аргыг явуулахдаа бүлгийн гишүүдийн дунд асуулга хийх бөгөөд түүний үр дүнд математик бат статистикийн боловсруулалт хийж социограмм /бүлэг дэхь харьцаа хандлагын бүдүүвч/ байгуулна.
Сэтгэл судлалын үндсэн судалгааны аргууд
Судлаачид 3 төрлийн судалгааны аргуудаас сонгон хэрэглэдэг. Үүнд:
1. Дүрслэлийн арга
Энэ нь зан үйлийн зураглалыг бүтээх арга. Тус арга нь судалж байгаа хүнийхээ зан үйлийн гаднаа илэрч байгаа илрэлд анализ хийдэг. Судалгааны дүрслэлийн арга нь хамрах хүрээгээр туршилтын ба хамаарлын аргыг гүйцэхгүй боловч судалгааны мэдээллийг тайлбарлахад чухал ач холбогдолтой.
2. Хамаарлын судалгааны арга
Хамаарлын арга нь хоёр буюу түүнээс дээш үзэгдэл, шинжүүдийн хоорондын хамаарлын онцлогийг тодорхойлох зорилготой.
3. Туршилтын судалгааны арга
Ямар нэг үзэгдлийг тайлбарлахад гүнд нь орж чаддаг арга бол туршилт судалгааны арга юм. Хамаарлыг тогтоох судалгааны аргууд нь зөвхөн хоёр үзэгдэл хамааралтай гэдгийг л хэлж өгдөг бол туршилт нь асар их нарийвчлалтайгаар зан үйлийн учир шалтгааны нь юу болохыг тогтоодог. Энэ арга нь дотроо:
- Үл хамаарах хувьсагч гэдэг нь хууран мэхлэх үйлдэл хийсэн нөлөө үзүүлсэн туршилтын хүчин зүйл юм. Учир нь энэхүү хувьсагч өөр бусад хүчин зүйлс хамаарахгүйгээр өөрчлөгдөж болдог.
- Хамаарах хувьсагч бол туршилтаар хэмжигдсэн хүчин зүйлсүүд буюу хууран мэхлэх үйлдэл хийсэн үл хамаарах хувьсагчийн өөрчлөлт байж болно. Хамаарах гэж нэрлэсэн нь бүлгүүдийн гишүүд хоорондын ялгааг илрүүлэхэд хэрэглэдэг.
Сүүлийн үед хүмүүс сэтгэцийн зураг гэдэг зүйлийг ихээр сонирхох болсон байна. Энэ нь тухайн объектоор зураг зуруулан тухайн хүний төлөвшлийг тодорхойлж болдог гэж үздэг.

Сэтгэл судлалын судалгааны арга техник нь байнга хувирч өөрчлөгдөж байна. Лобарторын гэхэд л техник технологи нь боловсронгуй болж байгаа нь их олзуурхууштай юм.

No comments:

Post a Comment