Sunday, March 9, 2014

Анхаарал

 Анхаарал гэж юу вэ?

Хүн өдөр тутмынхаа амьдрал үйл ажиллагаа болон танин мэдэх процесст гадаад ертөнцөөс олон янзын тусгалыг хүлээн авч байдаг билээ.гэвч хүн өөрийн мэдрэх эрхтэнд үйлдэл үзүүлж байгаа үлэмж ач холбогдол бүхий цочроогчдыг бусдаас хурц тод тусгах биологийн төрөлх чадвартай байдаг.

Үүний дүнд хүний анхаарал нь нэг зүйл дээр төвлөрөн тогтоно.Хүний ухамсрын үйл тодорхой нэг зүйл дээр төвлөрөн чиглэн тусгагдаж байгаа зүйлийг хурц тод тусгах сэтгэцийн процессын бөөгнөрлийг анхаарал гэнэ.

Анхаарлын хэлбэр

Хүний анхаарлыг идэвхитэй, идэвхигүй,хожуу идэвхижих гэж 3 хэлбэрт хуваана.

Идэвхигүй анхаарал

Ямар нэг зүйлийн онцлог хүчний нөлөөгөөр хүний ухамсрын үйл нэг зүйл дээр санамсаргүй төвлөрөх процессийг идэвхигүй анхаарал гэнэ.Үлэмж хүчтэй цочроогч хүний ухамсрын үйлийг өөртөө татсанаар зориудын биш,идэвхигүй анхаарлыг үүсгэнэ.

Идэвхитэй анхаарал

Хүмүүсээс гадаад ертөнцийн юмс үзэгдэлд хандах хандлага анхаарлын өөр хэлбэрээр илэрнэ.Анхаарлын энэ хэлбэр нь идэвхитэй анхаарал юм.Хүн ямар нэг зүйл дээр сэтгэц ,зориг чармайлтаа зориуд ухамсартайгаар чиглүүлэн төвлөрүүлэхийг идэвхитэй анхаарал гэнэ.хүн өөрийн анхаарлыг сонирхолтой бөгөөд ая дур татсан төдийгүй зүйл дээр төвлөрүүлэх бас сонирхол дур татахгүй зүйл дээр зориуд албаар төлөрүүлж болно.Хүн ямар нэгэн зүйл дээр өөрийн ухамсрыг зориуд төвлөрүүлэхэд зориг,самбаа,хүч,тэвчээр,хатуужлыг шавхан дхйчилна.Ингэж шавхан дайчлагдсан хүч самбаа,зоригийн процессын дүнд хүний анхаарал удаан хугаццаанд нэг зүйл дээр идэвх,эрчимтэй төвлөрнө.

Хүн өөрийн өмнө ямар нэгэн үйл ажлыг биелүүлэх тодорхой зорилго тавьсан үед идэвхитэй анхаарал үүснэ.

Идэвхитэй анхаарлыг төвлөрүүлэх олон яхзын нөхцөлүүд байдаг.Үүнд:

1.Хүний танин мэдэх процесс практик үйл ажиллагааны идэвхи оролцсон бол уг ажил дээр анхаарал сайн төвлөрнө.

2.Хурц,тод үг яриа,идэвхитэй анхаарлыг төвлөрүүлэх үндэс болдог.

3.Анхаарлыг идэвхижүүлж төвлөрүүлэх бас нэг нөхцөл бол ажлын байр байдал,түүний аятай нөхцөл юм.

4.Хүний дотоод санаа сэтгэл,сэтгэлийн байдал идэвхитэй анхаарал бүрэлдэхэд чухал нөлөө үзүүлнэ.

5.Идэвхитэй анхаарлын хүч,тогтворжилт нь хүний эзэмшсэн оюун ухааны ба ажлын зуршлаас шалтгаална.Хүн ямар ч нөхцлийн үед хийж байгаа зүйл дээрээ өөрийн ухамсар сэтгэцийн бүх процессыг гүнзгий төвлөрүүлж чаддаг зуршлыг өөртөө хуримтлуулсан байх нь ашигтай юм.

Хожуу идэвхижих анхаарал

Анхаарлын энэ хэлбэр нь идэвхитэй анхаарлын дараа,түүний үргэлжлэл блж үүснэ.Сэтгэл үйн шинжээрээ хожуу идэвхижих анхаарал нь идэвхигүй анхааралтай ойролцоо юм.Анхаарлын энэ хэлбэр нь ажлын явцад үүссэн сонирхлын үндсэн дээр бүрэлдэнэ.Хожуу идэвхижих анхаарал нь хүний ажил,явдлын үр дүнд үүсч бий болно.
Анхаарлын чанар

Анхаарлын дотоод шинжийг илэрхийлсэн онцлогийг анхаарлын чанар гэнэ.

Хүний анхаарал нь багтаамж,эрчим,хувиарлалт,төвлөрөлт,тогтворжилт,шилжилт гэх мэт чанараар тодорхойлогдоно.

Анхаарлын багтаамж:Анхаарлыг бүрэлдүүлэх зүйлийн тоо хязгаараар хэмжигдэнэ.Иймд нэг хугацаанд адил хүчтэйгээр тусгагдаж байгаа зүйлүүдийн тоо буюу хэсгээр анхаарлын багтаамж тодорхойлогдоно.Хүний анхаарлыг өөр дээрээ татан төвлөрүүлж байгаа зүйлийн тоо хэмжээг анхаарлын багтаамж гэнэ.

Анхаарлын эрчим:Ямар нэг үйл ажлыг хийхэд түүнд зориулагдсан нервийн системийн харьцангуй хүчээр тодорхойлогдоно.Хүний ямар нэг үйл ажлыг хийхэд оролцсон түүний сэтгэцийн процессын ажиллах хүчний хэмжээ түюшинг анхаарлын эрчим гэнэ.

Анхаарлын төвлөрөлт:Хүний ухамёрын үйл ямар нэг зүйл дээр хүчтэй чиглэн тогтворжих процессыг анхаарлын төвлөрөлт гэнэ.Энэ нь анхаарлын багтаамж ба хувиарлалтай нягт холбоотой явагдана.Анхаарлын багтаамж хүрээ аль болохоор бага,явцуу буюу анхаарал олон тийш хуваагдахгүй үед анхаарлын төвлөрөх зүйлийн хүч төдийлөн эрчимтэй явагдана.

Анхаалын хувиарлалт:Хэд хэдэн зүйлийг хамран авч чадах чадварыг анхаарлын хувиарлалт гэнэ.

Анхаарлын тогтворжилт:Хүний анхаарл нэг зүйл дээр төвлөрөх хугацаагаар анхаарлын тогтворжилт тодорхойлогдоно.Хүн ямар нэг зүйл дээр удаан хугацааны турш анхаарлынхаа эрчмийг сулруулахгүй барьж байх чадварыг анхаарлын тогтворжилт гэнэ.Анхаарлын тогтворжилт дор дурдсан нөхцлүүдээс хамаарна.Үүнд:

1.Мэдрэлийн процессийн хүчнээс

2.Хүний үйл ажиллагааны шинж байдлаас

3.Хүмүүсийн ажил явдалд хандах хандлагаас
4.Хүний ажил явдалд хэвшсэн зуршлаас

No comments:

Post a Comment