Thursday, April 17, 2014

Танихгүй эмэгтэйн захидал



Зохиолчын танилцуулга

 
Танихгүй эмэгтэйн захидал номыг бичсэн Австрийн их бичгийн хүн Стефан Цвейг 1881 оны 11-р сарын 28нд Вена хотод төржээ. Тэрээр сонгодог бичгийн зохиолчдын дотор сэтгэлзүйн их мастер гэж алдаршсан. Энэ зохиолоороо бүсгүй хүний дотоод ертөнцийг нээж чадсан хэмээн хүлээн зөвшөөрөгджээ. Эмэгтэй хүн ямар үед бусдад хүчтэй татагддаг, тэдний сэтгэлийн юу эмзэглүүлж, яагаад амархан баярлаж гомддог вэ?  Гэсэн асуултанд түүн шиг хариулж чадсан зохиолч XX зуунд гараагүй. Тийм ч учираас  Стефан Цвейгийн Эмэгтэй хүний амьдралын 24 цаг Амок Сарны гэрэл дэх гудамж зэрэг олон өгүүллэг нь дэлхийн 100 гаруй оронд хэвлэгдэж сая сая хүний хүртээл болж мянга мянган хүний таашаалд нийцсэн байна.

арих бол хор

Архи бол шилнээсээ бусдыг дийлэгч юм. Залуусаа спиртлэг биш спортлог амьдрая.

Friday, March 14, 2014

Эцэг эхийн зарим үг хүүхдийг залхаадаг

 
Эцэг эх та хүүхдийнхээ хамгийн том сурган хүмүүжүүлэгчээс гадна маш том урамшуулагч, сэдэлжүүлэгч, дасгалжуулагч тул ямар үгсийг ямар тохиолдолд, хэр давтамжтайгаар хэлэхээ зөв сонгож байхыг санагтун. Магадгүй доорх үгсийг арай өөр үгээр илэрхийлдэг болж болох юм шүү.

Сэтгэзүйчид бол...



Хүний сэтгэлд итгэлийн цог нь байхад хэзээд итгэлийн гал асахад бэлэн  байдаг гагцгүй түүнийг сэргээх хүч л хэрэгтэй байдаг тэр хүч бол зөвхөн сэтгэлзүйчдэд л бий.

Сэтгэл гутрал

Хүн бүр цаг тутам ганцаардаж эсвэл уйтгарлаж байдаг. Заримдаа хүмүүс гутардаг гэж ярьдаг. Сэтгэл зовж байгаа хүн туйлынихээр уйтгарлаж, гунигладаг бас энергиэр дутагддаг энэ үеийг анагаах ухаанд сэтгэл гутрал гэж нэрлэдэг. Хүмүүс ихэвчлэн маш ноцтой гунихралд орсон үедээ эмч, эмнэлэгт ханддаг. Унтахаа болих, хоол идэх дургүй болох, аливаа зүйлд их залхуурах, ажил, амьдралаа зохицуулахдаа өдрөөс өдөрт идэвхгүй болох зэргээр сэтгэл гутрал маш олон шинж тэмдэгээр илэрдэг. Амьдралын зарим хар бараан уйтгар гуниг хэвийн үзэгдэл байдаг. Гэвч ямар ч аз жаргалгүй байх ба сэтгэл гутрал хэдэн долоо хоногоор үргэлжлэх юм бол хэн нэгний тусламж заавал авах хэрэгтэй болдог.