Thursday, April 17, 2014

Танихгүй эмэгтэйн захидал



Зохиолчын танилцуулга

 
Танихгүй эмэгтэйн захидал номыг бичсэн Австрийн их бичгийн хүн Стефан Цвейг 1881 оны 11-р сарын 28нд Вена хотод төржээ. Тэрээр сонгодог бичгийн зохиолчдын дотор сэтгэлзүйн их мастер гэж алдаршсан. Энэ зохиолоороо бүсгүй хүний дотоод ертөнцийг нээж чадсан хэмээн хүлээн зөвшөөрөгджээ. Эмэгтэй хүн ямар үед бусдад хүчтэй татагддаг, тэдний сэтгэлийн юу эмзэглүүлж, яагаад амархан баярлаж гомддог вэ?  Гэсэн асуултанд түүн шиг хариулж чадсан зохиолч XX зуунд гараагүй. Тийм ч учираас  Стефан Цвейгийн Эмэгтэй хүний амьдралын 24 цаг Амок Сарны гэрэл дэх гудамж зэрэг олон өгүүллэг нь дэлхийн 100 гаруй оронд хэвлэгдэж сая сая хүний хүртээл болж мянга мянган хүний таашаалд нийцсэн байна.

Номын агуулга

Ганц амьдрах амьдралд ганц л дурлаж ганц л хүнийг хайрлаж  гал шиг оргилдоо тултал ганц л дүрэлзээд унтарсан чин зоригт агуа их тэвчээр хүсэл мөрөөдөлтэй үнэнч шудрага эмэгтэй бол энэ зрхиолын гол баатар юм.

Хар бага наснаасаа хүндэлж, бишрэн шүтэж, шохоорхон сонирхон харж явсан хүндээ нэг л мэдэхэд өөрийн эрхгүй хайртай болсон. Түүндээ бие сэтгэлээ зориулаад зогсохгүй бүхий л амьдралаа зориулсан эмэгтэй нууцхан хайр болох өөрийг нь танихгүй зохиолч Р-д нэр хаягаа нууцлан захиа бичиж сүүлийн амьсгалаа мөн түүндээ зориулж чадсан. Дурлал хайрандаа шатаж явсан ганц нэгхэн шөнийн учралд түүнээсээ хүүхэдтэй болсон ба хүүхдээ ганцаар 11 жил өсгөсөн. Хайртай залуугаа санахдаа ганц үрээрээ л түүнийгээ төсөөлж голоо дэвтээдэг байсан нь захиа эхлүүлэхийн өмнөхөн амьдарлыг орхин халин оджээ.

     Захидал бичсэн эмэгтэй амьдралын хэцүү бэрх муу муухай зовлон бүгдийг нь шат дарааллан алгасалгүй хүүгийнхээ төлөө туулж ирсэн хэдий ч өөрийг нь жаргалтай элбэг хангалуун байлгаж хүүгийх нь сайн эцэг байж өөрийг нь хайрлаж чадах олон олон залууст үл зөвшөөрсөн нь үнэнч хайраа түүндээ л гэж хадгалж буй нь энэ юм аа. Хайртыг нь өвчсөн мэт дуурайсан хүүгээ эцэгтэй нь ижил зиндаанд боловсролтой болгьё үнэтэй сургуульд сургаж дээдсийн хувцас өмсүүлж зоог бариулья гэсэндээ биеэ хүртэл худалдаж явсан. Энэ бүгдээ амьдралынхаа эцсийн мөчид л түүндээ илчилсэн.

Хайртай гээд очоод уулзаж болохгүй

Хүнийх гээд тавиад явуулчиж  чадахгүй

Харамлаж байна гээд тэврээд авж боломгүй

Хүү чинь гээд тэврээд очиж зүрхлэхгүй.
Сэтгэлзүйн тодорхойлолт

Нэр:  Тодорхойгүй

Нас:  30 гарсан

Хүйс:  Эм

Мэргэжил: Тодорхойгүй

Анхаарал:майкл хосе хэмээх залуу амьдралд нь гарж ирсэнээр түүний сээтгэлийг хөндүүлсэн хүн.

 Сэтгэхүй: Сайн хөгжсөн. Тэрээр түүний амьдралд түүнийг эд өнгө мөнгөөр дутаахгүй сайн сайхан амьдарч хэд хэдэн залуучуудыг биш тэр өөрийн анхны бөгөөд эцсийн хайраа тэр бүгдээс эрхэмлэн үзэж сонгосон юм.

Ой тогтоолт: Маш өндөр үзүүлэлттэй бөгөөд. Хайртай залуутайгаа  өнгөрүүлсэн өдөр бүрийг цаг болгоныг хором мөч бүрийг ойдой амьдралынхаа турш хадгалж явсан нь түүний ой сайн гэдгийг харуулж байна.

Зан төлөв:  Маш хатуу чанга өөрийн бодолдоо үнэнч дотоод зөрчил ихтэй

Нөөц боломж: тэрний ажилч хичээнгүй чанар энэ амьдарлаас нь илүү өндөр амьжилтанд хүргэх байсан.

Сэтгэлийн хөдөлгөөн: Тэр ихэвчлэн сэтгэл хөдлөлөө барьдаг бөгөөд дотогшоо чиглэсэн ганцаардмал нэгэн юм. Гомдсон ч баярласан ч тэр болгон сэтгэлийн хөдөлгөөн нь гадна талдаа илрээд байдаггүй.

Өөрийн үнэлгээ:  Туйлын шудрага үнэнч, ажилч хичээнгүй зоригтой мөн өөрийгөө золиослогч. Өөрийн сонирхсон зүйлдээ анхаарлаа ухамсартайгаар бүрэн төвлөрүүлдэг бөгөөд ихэд хянуур, буурь суурьтай тэвчээрэй эмэгтэй юм аа.




No comments:

Post a Comment