Thursday, April 17, 2014

Танихгүй эмэгтэйн захидал



Зохиолчын танилцуулга

 
Танихгүй эмэгтэйн захидал номыг бичсэн Австрийн их бичгийн хүн Стефан Цвейг 1881 оны 11-р сарын 28нд Вена хотод төржээ. Тэрээр сонгодог бичгийн зохиолчдын дотор сэтгэлзүйн их мастер гэж алдаршсан. Энэ зохиолоороо бүсгүй хүний дотоод ертөнцийг нээж чадсан хэмээн хүлээн зөвшөөрөгджээ. Эмэгтэй хүн ямар үед бусдад хүчтэй татагддаг, тэдний сэтгэлийн юу эмзэглүүлж, яагаад амархан баярлаж гомддог вэ?  Гэсэн асуултанд түүн шиг хариулж чадсан зохиолч XX зуунд гараагүй. Тийм ч учираас  Стефан Цвейгийн Эмэгтэй хүний амьдралын 24 цаг Амок Сарны гэрэл дэх гудамж зэрэг олон өгүүллэг нь дэлхийн 100 гаруй оронд хэвлэгдэж сая сая хүний хүртээл болж мянга мянган хүний таашаалд нийцсэн байна.

арих бол хор

Архи бол шилнээсээ бусдыг дийлэгч юм. Залуусаа спиртлэг биш спортлог амьдрая.

Friday, March 14, 2014

Эцэг эхийн зарим үг хүүхдийг залхаадаг

 
Эцэг эх та хүүхдийнхээ хамгийн том сурган хүмүүжүүлэгчээс гадна маш том урамшуулагч, сэдэлжүүлэгч, дасгалжуулагч тул ямар үгсийг ямар тохиолдолд, хэр давтамжтайгаар хэлэхээ зөв сонгож байхыг санагтун. Магадгүй доорх үгсийг арай өөр үгээр илэрхийлдэг болж болох юм шүү.

Сэтгэзүйчид бол...



Хүний сэтгэлд итгэлийн цог нь байхад хэзээд итгэлийн гал асахад бэлэн  байдаг гагцгүй түүнийг сэргээх хүч л хэрэгтэй байдаг тэр хүч бол зөвхөн сэтгэлзүйчдэд л бий.

Сэтгэл гутрал

Хүн бүр цаг тутам ганцаардаж эсвэл уйтгарлаж байдаг. Заримдаа хүмүүс гутардаг гэж ярьдаг. Сэтгэл зовж байгаа хүн туйлынихээр уйтгарлаж, гунигладаг бас энергиэр дутагддаг энэ үеийг анагаах ухаанд сэтгэл гутрал гэж нэрлэдэг. Хүмүүс ихэвчлэн маш ноцтой гунихралд орсон үедээ эмч, эмнэлэгт ханддаг. Унтахаа болих, хоол идэх дургүй болох, аливаа зүйлд их залхуурах, ажил, амьдралаа зохицуулахдаа өдрөөс өдөрт идэвхгүй болох зэргээр сэтгэл гутрал маш олон шинж тэмдэгээр илэрдэг. Амьдралын зарим хар бараан уйтгар гуниг хэвийн үзэгдэл байдаг. Гэвч ямар ч аз жаргалгүй байх ба сэтгэл гутрал хэдэн долоо хоногоор үргэлжлэх юм бол хэн нэгний тусламж заавал авах хэрэгтэй болдог.

Сайн ба саар


Сэтгэл судлалын судалгааны аргууд

Сэтгэл судлалын судалгааны аргуудыг судалсанаараа тухайн хүмүүсийн ерөнхий төлөв байдлыг урьчилан судлан таних, орчноосоо мэдээлэл цуглуулахад ихээхэн чухал ач холбогдолтой юм. Судалгааны аргууд нь өөр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд тэдгээр нь цөм хүний ухамсар, мөн чанарыг судалахад оршино. Нэг арга нь дангаараа хэрэглэгдэхгүй хосолмол байдлаар хэрэглэгддэгээрээ онцлог бөгөөд аргаа орчин нөхцөлдөө зохицуулан өөрчлөн хувиргаж болох талтай. Ер нь сэтгэл судлалын судалгааны аргууд нь үнэ цэнэтэй мэдээлэл, шаардагдах үр дүнг олж авахын тулд сонгон ашигладаг найдвартай, батлагдаж нотлогдсон судалгааны арга барил ба хэрэгслийн цогцоос бүрддэг.

Thursday, March 13, 2014

Сэтгэл Судлал гэж

Сэтгэлл, өөрөөр Психологи (эрт. грек. ψυχή — сэтгэл санаа; λόγος — мэдлэг ухаан) гэдэг нь хүн ба амьтны оюун ухаан, зан үйлийг судалдаг шинжлэх ухааны нэгэн салбар юм. Сэтгэл судлаачид шинжлэх ухааны аргыг хэрэглэхдээ шүүмжлэлт хандлага, тогтсон онолдээр тулгуурлах боловч бусад нийгмийн шинжлэх ухааны салбар, тухайлбал социологитой харьцуулахад илүү бага хэмжээнд ашигладаг байна. Сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн онолч, эрдэмтнийг сэтгэл судлаач гэдэг. Сэтгэл судлаач нь сэтгэл хөдлөл,анхаарал, зан үйл, хүртэхүй, сэтгэцийн эмгэг, сэтгэл засал, харилцаа зэргийг судалдаг шинжлэх ухаан юм.

Харилцах нь

Харилцах чадвар”-ын тест
Дараах асуултанд хариулахдаа:
Тийм-2
Үгүй-0
Заримдаа-1 оноо тус тус тавиад эцэст нь дүнг бодож гаргаарай.

Та ямар хүн бэ?

Та ямар хүн бэ?
Өөрийнхөө зан чанарыг сайтар мэдье гэвэл дараах дөрвөн хэсэгт хуваасан 12 асуултанд "тийм" эсвэл "үгүй " гэж хариулаарай.

Ой тогтоолт


Ой  тогтоолт нь хүний өнгөрсөн туршлагыг оюун ухаандаа хадгалан тогтоох таних процессуудыг хэлнэ.Ой тогтоолт нь уураг тархи ёяаж ажиллаж байгаа мэдрэлийн эсүүдэд явагдаж буй өөрчлөлтийн чанар юу болох түүнийг хадгалагдан тогтох идэвхижих байдлын ойлголт юм гэж ой тогтоолтын физиологи үндсийг И.П.Павлов анх тайлбарласан байдаг.Ой тогтоолт бол нөхцөлт рефлекс юм.Чанарын нөхцөлт рефлекс бол ой тогтоолтын физиологи үндэс юм.

Sunday, March 9, 2014

Анхаарал

 Анхаарал гэж юу вэ?

Хүн өдөр тутмынхаа амьдрал үйл ажиллагаа болон танин мэдэх процесст гадаад ертөнцөөс олон янзын тусгалыг хүлээн авч байдаг билээ.гэвч хүн өөрийн мэдрэх эрхтэнд үйлдэл үзүүлж байгаа үлэмж ач холбогдол бүхий цочроогчдыг бусдаас хурц тод тусгах биологийн төрөлх чадвартай байдаг.

Үүний дүнд хүний анхаарал нь нэг зүйл дээр төвлөрөн тогтоно.Хүний ухамсрын үйл тодорхой нэг зүйл дээр төвлөрөн чиглэн тусгагдаж байгаа зүйлийг хурц тод тусгах сэтгэцийн процессын бөөгнөрлийг анхаарал гэнэ.

Thursday, March 6, 2014

Сонжоо

Та маш сонирхолтой зүйлд хариулахад бэлэн байна уу? Доорх асуултад хаиулж байхдаа хариугаа тэмдэглэж авахыг сануулъя. Энэ тест таныг өөрт тань танилцуулах юм шүү.
1-р асуулт: дараах 5 амьтдыг өөрийнхөөрөө жагсаан бич. *үнээ *бар *хонь *морь *сармагчин
2-р асуулт: өгсөн үг бүрийг нэг үгээр илэрхийл. *муур *хулгана *кофе *далай
3-р асуулт: өгсөн өнгө бүрээр өөрийн найз нөхдөө илэрхийл. Тэр хүн таныг мэддэг байх ёсттой. *шар *улбар шар *улаан *цагаан *ногоон
Хариу: 1-Р АСУУЛТЫН ХАРИУ: Үхэр=Мэргэжил, Бар=Хувь хүн, Хонь=Хайр сэтгэл, Морь=Гэр бүл, Сармагчин=Мөнгө гэсэн үг. 2-Р АСУУЛТЫН ХАРИУ: Таны өөрийнхөө тухай боддог үзэл бодол юм. Муур таны хань эсвэл хамгийн сайн найз нөхөр, Хулгана таны дайсан, Кофе амар тайван, Далай амьдралыг үзэх үзлийг тань илтгэдэг. 3-Р АСУУЛТЫН ХАРИУ: Шар – таныг хэзээ ч мартахгүй нэгэн, Улбар шар – жинхэнэ анд нөхөр гэж болох нэгэн, Улаан – таны үнэхээр хайрладаг нэгэн, Цагаан – хань, эсвэл хамгийн дотно найз, Ногоон – амьдралынхаа туршид мартахгүй хүн.

Стресс гэж юу вэ