Thursday, April 17, 2014

Танихгүй эмэгтэйн захидал



Зохиолчын танилцуулга

 
Танихгүй эмэгтэйн захидал номыг бичсэн Австрийн их бичгийн хүн Стефан Цвейг 1881 оны 11-р сарын 28нд Вена хотод төржээ. Тэрээр сонгодог бичгийн зохиолчдын дотор сэтгэлзүйн их мастер гэж алдаршсан. Энэ зохиолоороо бүсгүй хүний дотоод ертөнцийг нээж чадсан хэмээн хүлээн зөвшөөрөгджээ. Эмэгтэй хүн ямар үед бусдад хүчтэй татагддаг, тэдний сэтгэлийн юу эмзэглүүлж, яагаад амархан баярлаж гомддог вэ?  Гэсэн асуултанд түүн шиг хариулж чадсан зохиолч XX зуунд гараагүй. Тийм ч учираас  Стефан Цвейгийн Эмэгтэй хүний амьдралын 24 цаг Амок Сарны гэрэл дэх гудамж зэрэг олон өгүүллэг нь дэлхийн 100 гаруй оронд хэвлэгдэж сая сая хүний хүртээл болж мянга мянган хүний таашаалд нийцсэн байна.

арих бол хор

Архи бол шилнээсээ бусдыг дийлэгч юм. Залуусаа спиртлэг биш спортлог амьдрая.